ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ

Байгаль орчны нөхөн сэргээлт

Бидний тухай


Манай компани нь 2013 оны 11 дүгээр сарын 13-нд БОНХЯамнаас 2013/J047 тоот гэрчилгээний дугаартай “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Одоогийн байдлаар “ХӨХ ЧАНАР” ХХК нийт 16 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ба үүнээс байгаль орчин, уул уурхайн чиглэлийн 5 ажилтантай юм.
Манай компани үйл ажиллагаагаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар явуулахыг эрхэмлэн, аюулгүй ажиллагааны дүрэм, журам стандартуудыг баримтлан ажиллаж байна. Үүний тулд холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн бусад акт, Олон улсын болон үндэсний стандартуудыг хангаж ажилладаг.
Мөн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагааг төлөвлөгөөтэй зохион байгуулах, гүйцэтгэлийг тогтмол хугацаанд үнэлж, сайжруулах зэрэг ажлуудыг мөрдлөг болгодог.
Аюулгүй ажиллагааг хангахын тулд ажилтан, ажиллагсдыг системтэйгээр сургаж мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж, аюулгүй ажиллах, болзошгүй аюулаас өөрийгөө болон хамтран ажиллагсадаа урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлж байна.



















Үйлчилгээ


Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын ажил эрчимтэй явагдаж байгаагаас 300 шахам сая шоо метр газрын хэвлий эвдэрсний дотор геологийн эрэл хайгуулын ажлын явцад 1721.9 га, ашигт малтмалын олборлолтоос 14565.0 га, зам тээвэр, холбоо, барилгын ажлаас 1206.4 га газар эвдэрч, газар нутгийн унаган төрх ихээр алдагдан мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаанд бэрхшээл учирч, олон арван гол горхи ширгэсний улмаас гол мөрний усны түвшин буурч, байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учирсан байна.
Иймээс ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагааг байгалъ орчинд халгүйгээр явуулах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа тул Монгол Улсын Засгийн газар 2006 онд 309 дүгээр тогтоолоор “Ашигт малтмал олборлох ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр”- ийг баталсан. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн Банкнаас “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг боловсруулсан.
Манай компани энэхүү аргачлалын хүрээнд ашигт малтмалын хайгуул, олборлолтын явцад өртөж эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг зохих аргачлал зааврын дагуу чанартай хийж гүйцэтгэн, хадлан бэлчээрийн зориулалтаар ашиглах талбайн хэмжээг нэмэгдүүлэх, ургамалан нөмрөгийг сэргээх, цөлжилтийг сааруулах ажлуудыг хйиж гүйцэтгэнэ.

Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-ийн хатуу хог хаягдлын устгал дахин боловсруулалт

2014 оны 06 сард Дорнод аймгийн Матад суманд байрлах “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-тай DQYT-2014FW-353 тоот “2014 оны БХГ талбайн хатуу хог хаягдал устгах, дахин боловсруулалтанд оруулах гэрээ байгуулан ажиллсан. Уг хуримтлагдсан хог болог хаягдал нь газрын тос олборлолтын явцад үүссэн тосонд бохирлогдсон сэлбэг хэрэгсэл, химийн бодис тээвэрлэсэн сав, алчуур даавууны өөдөс, ахуйн хэрэглээнээс гарсан хатуу хог хаягдал бүхий 16 нэр төрлийн 8000 м3 орчим талбайг цэвэрлэн хог хаягдлын устгал хийсэн.

Холбоо барих


Төв оффис
БОСА ХОЛДИНГ оффис.
Монгол улс, Улаанбаатар хот
Баянгол дүүрэг
Өндөр гэгээн Занабазарын гудамж,
Гандан 15
Утас: 976-75754488
Email
info@bosa.mn